Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Циркийн жүжигчин асан 33 арслан Өмнөд Африкт очлоо

Колумб болон Перу улсын циркүүд хууль бусаар эзэмшиж байсан 33 арсланг тусгай хамгаалалттай газарт суллан тавихаар Өмнөд Африк руу нисэх онгоцоор хүргэсэн байна. Өмнө нь ийм олон тооны арсланг нэг дор нисэх онгоцоор тээвэрлэж байсан удаагүй юм.

Э.
Э.Энхрэл

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Циркийн жүжигчин асан 33 арслан Өмнөд Африкт очлоо
Циркийн жүжигчин асан 33 арслан Өмнөд Африкт очлоо. Зураг: МҮОНРТ

Колумб болон Перу улсын циркүүд хууль бусаар эзэмшиж байсан 33 арсланг тусгай хамгаалалттай газарт суллан тавихаар Өмнөд Африк руу нисэх онгоцоор хүргэсэн байна. Өмнө нь ийм олон тооны арсланг нэг дор нисэх онгоцоор тээвэрлэж байсан удаагүй юм.

Эдгээр арслангийн 9-ийг Колумбын цирк холбогдох албаныханд сайн дураар шилжүүлэн өгчээ. Харин үлдсэн 24-ийг нь Амьтдыг хамгаалах олон улсын байгууллагаас Перу улсын циркүүдэд нэгжлэг хийж, хураан авсан байна. Зэрлэг амьтдын хууль бус наймааг таслан зогсоох, эдгээр амьтдыг ашиглахыг хориглох хууль Перуд 2011 онд, Колумбд 2013 онд тус тус үйлчилж эхэлсэн байдаг.

Энэ хуулийн хэрэгжилтийг хангах хүрээнд циркүүдэд нэгжлэг явуулсан байна. Сая аврагдсан арслангууд Өмнөд Африкийн 5 мянган га тусгай хамгаалалттай газар нутагт шинэ амьдралаа эхлүүлэх юм. “Эмоя” нэртэй энэ тусгай хамгаалалттай газарт арслангууд мэргэжлийн хүмүүсийн арчилгаа хамгаалалтан дор эрх дураараа амьдрах юм байна. Циркүүд өөрсдийн эзэмшилд байсан арслан бүрийг аюулгүй болгохын тулд соёо, саврыг нь авсан байжээ. Иймээс эдгээр арслан ан хийж, зэрлэг байгальд амьдрах чадваргүй, насан туршдаа хүний халамжаас хараат амьдарна гэдгийг мэргэжилтнүүд хэллээ.

Хуваалцах