Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

“Цог” сэтгүүл эргэн ирлээ

Хэсэг хугацаанд завсардаад байсан уг сэтгүүл нь өдгөө шинэ өнгө төрхтэй, шинэ менежменттэйгээр гарч байгаа нь таатай хэрэг.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Цог” сэтгүүл эргэн ирлээ
“Цог” сэтгүүл эргэн ирлээ. Зураг: МҮОНРТ

Утга зохиолыг шимтэн сонирхдог уншигчдад "Цог" сэтгүүл эргэн ирж байна. Хэсэг хугацаанд завсардаад байсан уг сэтгүүл нь өдгөө шинэ өнгө төрхтэй, шинэ менежменттэйгээр гарч байгаа нь таатай хэрэг.

Тиймээс эрхлэн гаргагчид шинэ дугаараа угтаж, "Уран зохиолын үдэш"-ийг энэ сарын 28-нд “Цүки хаус”-т зохион байгуулах гэж байна.

Үүнд зохиолч уншигчдын уулзалт, богино өгүүллэг, яруу найргийн уншлага болно. Үдэшлэгт МЗЭ-ийн хорооны дарга, "Болор цом"-ын эзэн, яруу найрагч, Г.Мөнхцэцэг, "Болор цом"-ын эзэн, яруу найрагч А.Эрдэнэ-Очир, Б.Галсансүх, Б.Ичинхорлоо, МЗЭ-ийн хорооны удирдах зөвлөлийн дарга, Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт, зохиолч, яруу найрагч Ц.Буянзаяа, МЗЭ-ийн шагналт, зохиолч, яруу найрагч Т.Баянсан, П.Батхуяг, Г.Сонинбаяр, Г.Сэр-Одын нэрэмжит шагналт Г.Сүхзориг тэргүүтэй үе үеийн яруу найрагч оролцож, шүлгээ толилуулна.

Мөн Монгол Улсын гавьяат жүжигчин Г.Равдан, УДЭТ-ын жүжигчин А.Алтантөр, жүжигчин Я.Билгүүнсар нар дээрх сэтгүүлийн шинэ дугаарт багтсан өгүүллэгийн дээжээс унших аж.

Хуваалцах