Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

"Цонхон дээр суусан ялаа" төслийн цомог нь гарлаа

Төслийн багийн "Цонхон дээр суусан ялаа" цомог бэлэн болсон бөгөөд нээлт болгон амьд хөгжмийн тоглолтыг зохион байгуулах гэж байна. Тоглолт ирэх сарын 9-нд “Хар сувд” хөлөг онгоц дээр болно.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
"Цонхон дээр суусан ялаа" төслийн цомог нь гарлаа
"Цонхон дээр суусан ялаа" төслийн цомог нь гарлаа. Зураг: МҮОНРТ

Зохиолч, сэтгүүлч Д.Төрмөнхийн санаачилгаар Төрийн шагналт зураач С.Саранцацралт, "А Sound" хамтлагийн дуучин Ц.Тэмүүлэн, МУГЖ, балетчин Д.Алтанхуяг нар хамтран "Цонхон дээр суусан ялаа" төсөл хэрэгжүүлж эхэлсэн.

"Сайн зүйл хийвэл сайныг хүртэж, мууг үйлдвэл зовлон амсах шалтгаан болно" хэмээх дорнын ёс суртахууныг хүмүүст сануулах зорилго бүхий энэ төсөл хоёр жил үргэлжилнэ.

Төслийн хүрээнд "A Sound" хамтлагийн дуучин Ц.Тэмүүлэн залуу хөгжимчидтэй хамтран "Цонхон дээр суусан ялаа" цомог, Д.Алтанхуяг тэргүүтэй уран бүтээлчдийг оролцуулан жүжигчилсэн болон арт видео тоглолт, зураач С.Саранцацралт зөв амьдрах дорнын ёс суртахууныг өгүүлэх үзэсгэлэн, Д.Төрмөнхийн зохиол Ж.Сэнгэдорж найруулах жүжиг тус тус хийгдэнэ. Хамгийн сүүлд "Цонхон дээр суусан ялаа" киног бүтээж төсөл өндөрлөнө.

Төслийн багийн "Цонхон дээр суусан ялаа" цомог бэлэн болсон бөгөөд нээлт болгон амьд хөгжмийн тоглолтыг зохион байгуулах гэж байна. Тоглолт ирэх сарын 9-нд “Хар сувд” хөлөг онгоц дээр болно.

Хуваалцах