Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

“ЦСКА Москва” 20 дахь хожлоо авлаа

Европ тивийн шилдэг багууд өрсөлддөг сагсан бөмбөгийн “Евро лиг”-ийн тэмцээний 27-р тойргийнт тоглолтууд өндөрлөлөө.

О.
О.Сонинбаяр

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“ЦСКА Москва” 20 дахь хожлоо авлаа
“ЦСКА Москва” 20 дахь хожлоо авлаа. Зураг: МҮОНРТ

Европ тивийн шилдэг багууд өрсөлддөг сагсан бөмбөгийн “Евро лиг”-ийн тэмцээний 27-р тойргийнт тоглолтууд өндөрлөлөө. Энэ тойргийн сүүлийн тоглолт өнөөдөр өглөө явагдсан. Эхний тоглолтод “Евро лиг”-ийн тэмцээний өнгөрсөн жилийн аварга ОХУ-ын алдарт “ЦСКА Москва”, Туркийн “Дарушафака Догус Истанбул” багийг өөрийн талбайдаа хүлээн авч, багууд улирлын 27 дахь тоглолтдоо оролцсон. Зочин багаас энэ өдөр Скотти Уилбекин 26 оноо аван сайн тоглолтоо үзүүлсэн байна. Тэгвэл талбайн эзэн баг “ЦСКА”-гаас Серби легионер Милош Теодосич 20 оноо авч, 10 оновчтой дамжуулалт өгөн багаа тэргүүлж, багийн лидер, франц холбон тоглогч Нандо де Коло , Кайл Хайнс нар тус тус 17 оноо авчээ. Улмаар тоглолтын 4 үеийн турш ОХУ-ын баг оноогоор хошуучилсаар үндсэн цагт 95:85-ын харьцаатай хожсон байна. Аваргаа хамгаалагч “ЦСКА” одоогоор 27 тоглолтынхоо 20-т нь хожсон амжилтаараа лигийн багуудыг тэргүүлэгчдийн эгнээн бичигдэж байгаа бөгөөд дараагийн шатанд шалаграх эрхээ мөн хангаад байна.

Хуваалцах