Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Цөмийн зэвсгээс ангид байх тухай хууль зөрчигдөөгүй

Цөмийн зэвсгээс ангид байх тухай Монгол Улсын хууль тогтоомж ноцтой зөрчигдсөн зүйл байхгүй гэж ажлын хэсэг дүгнэжээ. УИХ-ын аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хорооны ажлын хэсэг Цөмийн зэвсгээс ангид байх тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг судалж дүгнэлтээ гаргасан байна. Энэ санал дүгнэлтээ

М"
МҮОНР-ийн "Хурд" агентлаг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Цөмийн зэвсгээс ангид байх тухай хууль зөрчигдөөгүй
Цөмийн зэвсгээс ангид байх тухай хууль зөрчигдөөгүй. Зураг: МҮОНРТ

Цөмийн зэвсгээс ангид байх тухай Монгол Улсын хууль тогтоомж ноцтой зөрчигдсөн зүйл байхгүй гэж ажлын хэсэг дүгнэжээ. УИХ-ын аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хорооны ажлын хэсэг Цөмийн зэвсгээс ангид байх тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг судалж дүгнэлтээ гаргасан байна. Энэ санал дүгнэлтээ өнөөдөр байнгын хороонд ажлын хэсгийн гишүүн УИХ-ын дэд дарга Л.Цог танилцууллаа.

Ажлын хэсэг Цөмийн зэвсгээс ангид байх тухай хуулийг хэрэгжүүлэхээр гаргасан УИХ-ын 2000 оны 19-р тогтоолд өөрчлөлт оруулж, зэвсэг хураах чиглэлээр бусад улстай хамтран ажиллах үүргийг Засгийн газарт өгөх заалт нэмэх нь зүйтэй гэж үзсэн байна. Мөн Цөмийн зэвсгээс ангид байх тухай статусаа цаашид баталгаажуулах, холбогдох хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг судалж боловсруулах, олон улсын гэрээгээр хүлээсэн үүргийг хэрхэн хэрэгжүүлж байгааг Байнгын хороонд мэдээлэх чиглэлийг Засгийн газарт өгөхөөр байнгын хороо шийдвэрлэлээ.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Г.Баярсайхан, цацраг идэвхт ашигт малтмалын хайгуул, олборлолтын лицензийн талаар тодруулахад Цөмийн энергийн газрын дарга Н.Тэгшбаяр дараах тайлбарыг өгснийг хүргэж байна.

Түлхүүр үг:УИХ
Хуваалцах