Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

“Цөмөөхэй” балет ирэх сард тоглогдоно

Монголын балетчидын амилуулсан “Цөмөөхэй” бүжгэн жүжиг ирэх сарын 20, 21, 27, 28-нд Дуурь, бүжгийн эрдмийн театрт тоглох юм байна.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Цөмөөхэй” балет ирэх сард тоглогдоно
“Цөмөөхэй” балет ирэх сард тоглогдоно. Зураг: МҮОНРТ

Жил бүрийн шинэ жилийн баяраар П.И.Чайковскийн “Цөмөөхэй” бүжгэн жүжиг дэлхийн таван тивийн театрт амилдаг. Монголын балетын хөгжлийн сангийн тэргүүн, Соёлын Элч, гавьяат жүжигчин Д.Алтанхуягийн санаачилсан уламжлалын дагуу тус балет ирэх сард зургаа жилдээ Монголын үзэгчдэд хүрэхээр болсон. Уг бүжгэн жүжигт оролцох бяцхан балетчидыг сонгох сүүлийн шалгаруулалт өнгөрсөн есдүгээр сард Монголын балетын хөгжлийн санд болсон юм.

Тэгвэл Монголын балетчидын амилуулсан “Цөмөөхэй” бүжгэн жүжиг ирэх сарын 20, 21, 27, 28-нд Дуурь, бүжгийн эрдмийн театрт тоглох юм байна.

Хуваалцах