“Цөмөөхэй” балет зургаа дахь жилдээ үзэгчдэд хүрнэ
гавьяат жүжигчин Д.Алтанхуягийн санаачилсан уламжлалын дагуу тус балет зургаа жилдээ шинэ жилийн баяраар Монголын үзэгчдэд хүрэх аж
Мэдээллийн алба

Жил бүрийн шинэ жилийн баяраар “Цөмөөхэй” бүжгэн жүжиг дэлхийн таван тивийн театрт амилдаг. Тэгвэл Монголын балетын хөгжлийн сангийн тэргүүн, Соёлын Элч, гавьяат жүжигчин Д.Алтанхуягийн санаачилсан уламжлалын дагуу тус балет зургаа жилдээ шинэ жилийн баяраар Монголын үзэгчдэд хүрэх аж.
Түүнчлэн “Цөмөөхэй” бүжгэн жүжигт оролцох бяцхан балетчидыг сонгох сүүлийн шалгаруулалт өнөөдөр 18:00 цагаас Монголын балетын хөгжлийн санд болно.


















