Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

“Цөмөөхэй” бүжгэн жүжгийн сонгон шалгаруулалтад өндөрлөжээ

“Цөмөөхэй” бүжгэн жүжигт оролцох бяцхан балетчидыг сонгох сүүлийн шалгаруулалтад 300 гаруй хүүхэд оролцсоноос 195 нь тэнцсэн байна.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Цөмөөхэй” бүжгэн жүжгийн сонгон шалгаруулалтад өндөрлөжээ
“Цөмөөхэй” бүжгэн жүжгийн сонгон шалгаруулалтад өндөрлөжээ. Зураг: МҮОНРТ

Жил бүрийн шинэ жилийн баяраар “Цөмөөхэй” бүжгэн жүжиг дэлхийн таван тивийн театрт амилдаг. Тэгвэл Монголын балетын хөгжлийн сангийн тэргүүн, Соёлын Элч, гавьяат жүжигчин Д.Алтанхуягийн санаачилсан уламжлалын дагуу тус балет зургаа жилдээ шинэ жилийн баяраар Монголын үзэгчдэд хүрэх аж.

“Цөмөөхэй” бүжгэн жүжигт оролцох бяцхан балетчидыг сонгох сүүлийн шалгаруулалтад 300 гаруй хүүхэд оролцсоноос 195 нь тэнцсэн байна. Тэдгээр “балетчин” шинэ жилийг хүртэл бүжгэн жүжгийнхээ бэлтгэл, сургуулилтыг хийнэ.

Хуваалцах