Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

“Цөмөөхэй”-д оролцох бүжигчид ирлээ

Нийслэлийн Засаг даргын дэмжлэгтэйгээр Монгол Улсын Гавъяат жүжигчин Д.Алтанхуягийн найруулгаар энэ сарын 24-28-ны өдрүүдэд тоглогдох алдарт “Шелкунчик” буюу “Цөмөөхэй” балетад Япон улсын “К балет” компанийн гоцлол бүжигчин Д.Батболд болон ДБЭТ-ын балетын бүжигчид болон сонгон шалгаруулалтаар шалгар

Б.
Б.Жамбалдорж

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Цөмөөхэй”-д оролцох бүжигчид ирлээ
“Цөмөөхэй”-д оролцох бүжигчид ирлээ. Зураг: МҮОНРТ

Нийслэлийн Засаг даргын дэмжлэгтэйгээр Монгол Улсын Гавъяат жүжигчин Д.Алтанхуягийн найруулгаар энэ сарын 24-28-ны өдрүүдэд тоглогдох алдарт “Шелкунчик” буюу “Цөмөөхэй” балетад Япон улсын “К балет” компанийн гоцлол бүжигчин Д.Батболд болон ДБЭТ-ын балетын бүжигчид болон сонгон шалгаруулалтаар шалгарсан 180 гаруй бяцхан хүүхдүүд оролцох юм.

Одоогоор уран бүтээлчид тоглолтын бэлтгэлээ хангаж байгаа бөгөөд Япон Улсын “Комаки балет” компаниас урилгаар оролцох бүжигчид өнөөдөр Монголд ирлээ.

Эдгээр бүжигчид өмнө нь “Монголын балетын хөгжил сан”-гаас зохион байгуулсан “Комаки балет” тоглолтод оролцож байжээ.

Хуваалцах