Цуурчдын тухай баримтат кино хийнэ
Наадамд ӨМӨЗО, Буриад, Халимаг, Тува, Казахстан зэрэг 10 орчим орны судлаач, цуурчин оролцоно.
Мэдээллийн алба

Боловсрол, соёл шинжлэх ухааны яам, “Соёлын өвийн төв”, “Хүннү цуурчдын холбоо” ТББ хамтарч, олон улсын цуурын наадам, симпозиумыг зохиох гэж байна. Тус наадам ирэх сарын 3-6-нд нийслэл хотноо болох бөгөөд үүнийг “Монгол цуур” хөтөлбөрийн хүрээнд дээрх хөгжмийн уламжлалыг хадгалж, судалж, хойч үедээ өвлүүлэн, цуурчдыг дэмжих зорилготой гэнэ.
Наадамд ӨМӨЗО, Буриад, Халимаг, Тува, Казахстан зэрэг 10 орчим орны судлаач, цуурчин оролцоно.
Энэ үеэр судлаачид цуур ба цууртай төстэй хөгжмүүдийн үүсэл хувьсал, соёл уламжлал, урын сан, урлах технологи, тоглох арга барил, хөгжимчдийн ур чадварын талаар илтгэл тавьж, хэлэлцэнэ. Мөн “Цуурын эгшиг” хамтарсан тоглолт толилуулж, баримтат кино хийх аж.


















