Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

"Төгсгөлгүй” танго балет дахин тоглогдоно

Улсын дуурь, бүжгийн эрдмийн театр энэ улирлын тоглолтын хөтөлбөртөө шинэлэг өнгө, шийдлийг харуулсан уран бүтээлүүдээр үзэгчдэдээ бэлэг барьж байна.

Б.
Б.Жамбалдорж

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
"Төгсгөлгүй” танго балет дахин тоглогдоно
"Төгсгөлгүй” танго балет дахин тоглогдоно. Зураг: МҮОНРТ

Улсын дуурь, бүжгийн эрдмийн театр энэ улирлын тоглолтын хөтөлбөртөө шинэлэг өнгө, шийдлийг харуулсан уран бүтээлүүдээр үзэгчдэдээ бэлэг барьж байна.

Зорилтынхоо хүрээнд өнөөгийн цаг үе, нийгмийн байдлыг тусган харуулсан залуучуудад зориулсан цоо шинэ бүтээл болох “Төгсгөлгүй” танго балетыг энэ сарын 8-ны өдөр 17:00 цагаас театрынхаа тайзнаа ганцхан удаа дахин тоглох юм.

Уг бүтээлийг тайзнаа тавихдаа Австри улсаас танго, вальс бүжгийн багш нарыг урьж 14 хоногийн сургалт зохион байгуулсан төдийгүй саксофон, гитар, найраг баян хуур зэрэг симфони найрал хөгжимд байдаггүй зарим хөгжмийн зэмсгийн оруулсан өвөрмөц, сонирхолтой бүтээл болгосон. Бүтээлд Монголын өнөөгийн нийгэм, тэр дундаа уран бүтээлчдийн амьдрал болон хүн төрөлхтний мөнхийн сэдэв болох үнэнч хайр сэтгэлийн тухай хүүрнэх бөгөөд хайрын танго бүжгийг сонгодог балеттай хоршуулан дэглэсэн өвөрмөц тавилттай юм.

Мөн тайз нь өнөөгийн хотын амьдралыг харуулсан шийдэлтэй байна гэдгээрээ онцлогтой. Энэхүү балетын хөгжмийг залуу хөгжмийн зохиолч Х.Алтангэрэл бичиж, цэнгээнт бүжгийн улсын уралдааны тэргүүн шагналт, УДБЭТ-ын гоцлол бүжигчин Э.Эрдэнэжаргал дэглэн найруулжээ.

Хуваалцах