Төгсөгч оюутнууд үзэсгэлэн гаргана
СУИС-ийн Дүрслэх Урлагийн Сургуулийн 2013-2014 оны хичээлийн жилд бакалавр зэрэгтэйгээр суралцаж төгсөх оюутнуудын шилдэг бүтээлүүдийн үзэсгэлэн энэ сарын 14-16-ны хооронд "Blue Moon" арт галерей үзэсгэлэнгийн танхимд дэлгэгдэнэ.
Мэдээллийн алба

Үзэсгэлэнд Дүрслэх урлагийн сургуулийг Уран зураг, Зураасан зураг, Уран баримал, Монументал уран зураг, Чимэглэх уран зураг, Монгол зураг, Уран дархан, Уран сийлбэр, Арьсан урлаг, Керамик урлаг, Хувцас дизайны мэргэжлээр суралцан төгсөж буй 86 оюутны 200 орчим дипломын бүтээлийн 100 орчим шилэгдмэл бүтээл тавигдах юм.