Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Төгөлдөр хуурч Б.Чинбат эргэн ирлээ

Б.Чинбат БНСУ-ын Сөүл хотноо элэг шилжүүлэн суулгах хагалгаанд орж, өнгөрөгч дөрөвдүгээр сард тусгай үүргийн онгоцоор эх орондоо ирсэн билээ.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Төгөлдөр хуурч Б.Чинбат эргэн ирлээ
Төгөлдөр хуурч Б.Чинбат эргэн ирлээ. Зураг: МҮОНРТ

Төгөлдөр хуурч Б.Чинбат тайзнаа эргэн ирлээ. Тэрбээр өчигдөр “The Voice of Mongolia” шоу нэвтрүүлгийн хагас шигшээ тоглолтын салхийг хагалж, уран бүтээлээрээ үзэгчиддээ өргөн барив.

Б.Чинбат БНСУ-ын Сөүл хотноо элэг шилжүүлэн суулгах хагалгаанд орж, өнгөрөгч дөрөвдүгээр сард тусгай үүргийн онгоцоор эх орондоо ирсэн билээ.

Нэг хэсэг бие нь тааруу байсан ч ийнхүү уран бүтээлээ үргэлжлүүлж, хаан хуурынхаа ард сууж байгаад нь Монголчууд маш их баяртай байна.

Хуваалцах