Туйванчид Бангкокод өрсөлдөж байна
Өсвөрийн ДАШТ-ий шүүгчдийн бүрэлдэхүүнд хүндийн өргөлтийн олон улсын шүүгч Л.Одгэрэл багтжээ.
Мэдээллийн алба

Тайландын Бангкок хотноо хүндийн өргөлтийн өсвөрийн ДАШТ энэ сарын 2-10 хүртэл үргэлжилнэ. Үүнд 98 улсын 680 гаруй өсвөрийн тамирчин өрсөлдөхөөр очоод буй. Монгол Улсын өсвөрийн шигшээ багийн бүрэлдэхүүн Ц.Хосбаяр дасгалжуулагчийн удирдлага дор эмэгтэйчүүдийн
48кг-д А.Өэлүн-Эх,
53кг-д О.Алтан-Од,
63кг-д Э.Энхтамир, Б.Батчимэг,
69кг-д Б.Отгонжаргал,
75кг-д О.Дархижав нар өрсөлдөнө.
Өсвөрийн ДАШТ-ий шүүгчдийн бүрэлдэхүүнд хүндийн өргөлтийн олон улсын шүүгч Л.Одгэрэл багтжээ.
ОУХМ М.Анхцэцэгийн хувьд дэлхийн шигшээ багийн урилгаар хамтарсан бэлтгэл хийхээр Тайланд улсад мөн очоод байгаа гэнэ.
Өсвөрийн ДАШТ-д манай улс анх удаа оролцож байгаа билээ. Хэрвээ тэмцээний шилдэг 16 багийн тоонд багтвал 2018 оны залуучуудын гуравдугаар олимпод оролцох эрхтэй болно.



















