Туйванчид олимпийн эрхийн төлөө өрсөлдөнө
Олимпийн эрх олгох хүндийн өргөлтийн насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 22-30-нд Узбекистаны нийслэл Ташкент хотноо болно.
Мэдээллийн алба

Олимпийн эрх олгох хүндийн өргөлтийн насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 22-30-нд Узбекистаны нийслэл Ташкент хотноо болно. Тэмцээнд манай улсаас эрэгтэй, эмэгтэй бүтэн багаараа оролцоно.
Багийн ахлагчаар МХӨХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Даваадорж, дасгалжуулагчаар улсын шигшээ багийн ахлах дасгалжуулагч Ц.Хосбаяр, эрэгтэй багийн ахлагчаар МХӨХ-ны дэд ерөнхийлөгч Л.Дашзэвэг, эмэгтэй багийн ахлагчаар МХӨХ-ны дэд ерөнхийлөгч О.Батсайхан, шүүгчээр олон улсын нэгдүгээр зэргийн шүүгч Л.Одгэрэл ажиллах юм.
Олон улсын хүндийн өргөлтийн холбооны шинэчлэгдсэн дүрмийн дагуу багийн дүнгээр олимпийн эрхийг олгох бөгөөд тэмцээний сүүлийн өдөр “Рио-2016”-г зорих баг тамирчид тодорно.
Багийн бүрэлдэхүүн:
Эрэгтэй:
56 кг: ОУХМ Ө.Чагнаадорж
62 кг: ОУХМ Э.Мөнхдөл, Б.Баярням
69 кг: Спортын дэд мастер Э.Оюунбат
77 кг: Спортын мастер Ч.Очирхуяг, спортын дэд мастер Ө.Баянмөнх
85 кг: Спортын дэд мастер Б.Цэнд-Аюуш, спортын мастер Б.Гантулга болон нөөц тамирчнаар нэгдүгээр зэрэгтэй Б.Нямчулуун.
Эмэгтэй:
48 кг: ОУХМ Б.Золбоо, ОУХМ Ч.Нямзул
53 кг: ОУХМ А.Бум-Аюуш
63 кг: ОУХМ Т.Анужин
75 кг: ДАШТ-ий VIII, X, Дэлхийн хүүхдийн олимпийн IV байрын шагналт, ОУХМ М.Анхцэцэг, ОУХМ Б.Энхтамир
+75 кг: ОУХМ Э.Билэгсайхан, нөөц тамирчнаар Д.Зима нар тус тус өрсөлдөнө.


















