Тулаанч Б.Гантогтох, Б.Батхүлэг нар алт, мөнгөн медаль хүртжээ
ОХУ-ын Эрхүү хотноо энэ сарын 19-22-ны өдрүүдэд болсон муайтай боксын олон улсын тэмцээнд манай тамирчдаас насанд хүрэгчдийн ангиллын 60 кг-ын жинд залуу тамирчин Б.Гантогтох түрүүлж, 54 кг-д Б.Батхүлэг мөнгөн медаль хүртжээ.
Мэдээллийн алба

Эрхүүгийн олон улсын тэмцээнд дасгалжуулагч О.Алтанпүрэвийн удирдлага дор өсвөр, залуучууд, насанд хүрэгчдийн ангилалд эрэгтэй долоо, эмэгтэй нэг тамирчин оролцсон юм.
Манай тулаанчдыг ирэх гуравдугаар сарын 5-8-ны өдрүүдэд Улаан-Үд хотноо болох Буриадын аварга шалгаруулах нээлттэй тэмцээн, 16-23-нд Тайландын Бангкокт болох Олон улсын оюутны спортын холбоо (FISU)-ны оюутны ДАШТ хүлээж байна.