Тулаанчдын хэвлэлийн бага хурал болжээ
Тэдний тулаан энэ сарын 8-нд АНУ-ын Пенсильваниа мужийн Аллентаун хотын “PPL Center” нэртэй 10 мянган хүний суудалтай спортын ордонд болно.
Мэдээллийн алба

Мэргэжлийн боксын WBC холбооны 57,2 кг-ийн жингийн дэлхийн аварга Бага Гэри Рассель, IBO холбооны дэлхийн аварга, Монгол Улсын гавьяат тамирчин “King Tug” хочит Н.Төгсцогт нарын тулааны талаарх хэвлэлийн бага хурал болжээ.
Тэдний тулаан энэ сарын 8-нд АНУ-ын Пенсильваниа мужийн Аллентаун хотын “PPL Center” нэртэй 10 мянган хүний суудалтай спортын ордонд болно.
Гэри Расселийн хувьд мэргэжлийн рингд 31 тулаан хийхдээ нэг л ялагдаж байсан бол Н.Төгсцогтын хувьд 11 тулаан хийхдээ ганц ч ялагдаагүй юм.


















