Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Тулаанчид Буриадын аваргад өрсөлдөнө

Буриад улсын 2015 оны өсвөр, залуучууд, насанд хүрэгчдийн аварга шалгаруулах муайтай боксын тэмцээн энэ сарын 5-8-ны хооронд Улаан-Үд хотноо болох гэж байна.

Б.
Б.Батхолбоо

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Тулаанчид Буриадын аваргад өрсөлдөнө
Тулаанчид Буриадын аваргад өрсөлдөнө. Зураг: МҮОНРТ

Буриад улсын 2015 оны өсвөр, залуучууд, насанд хүрэгчдийн аварга шалгаруулах муайтай боксын тэмцээн энэ сарын 5-8-ны хооронд Улаан-Үд хотноо болох гэж байна. Харин тус тэмцээнд дасгалжуулагч О.Алтанпүрэвийн удирдлагад манай тулаанчид оролцохоор болжээ.

Монголын тамирчдаас өсвөр үеийн ангилалд Т.Өсөхбаяр 28 кг, залуучуудын ангилалд Б.Гансэлэм 48 кг, Т.Тэмүүлэн 54 кг-д, Э.Адъяаням 48 кг, М.Гүндалай 51 кг-д насанд хүрэгчдийн Б.Өлзийбаатар 51 кг-д, Б.Гантогтох 60 кг, Д.Гантүлхүүр 67 кг, Б.Батхүлэг 54 кг, эмэгтэй Б.Номин-Эрдэнэ 51 кг-ын жинд өрсөлдөх юм.

Мөн тус тэмцээнд шүүгчээр Б.Алхаабаатар ажиллах юм байна.

Энэ тэмцээний өмнөхөн буюу ОХУ-ын Эрхүү хотноо өнгөрсөн сарын 19-22-ны өдрүүдэд болсон муайтай боксын олон улсын тэмцээнд манай тамирчдаас насанд хүрэгчдийн ангиллын 60 кг-ын жинд Б.Гантогтох түрүүлж, 54 кг-д Б.Батхүлэг мөнгөн медаль хүртээд байгаа юм.

Хуваалцах