Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Тулаанчид ганзага дүүрэн байна

Манай улсын тамирчдын хувьд 65 кг жинд А.Энх-Очсүх, Ө.Энхбаяр, -75 кг жинд М.Батжаргал, -85 кг жинд Т.Баярхүү нар оролцлоо.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Тулаанчид ганзага дүүрэн байна
Тулаанчид ганзага дүүрэн байна. Зураг: МҮОНРТ

Азийн аварга шалгаруулах 16 дахь удаагийн бүтэн контакттай тэмцээн БНСУ-ын Бусан хотод энэ сарын 3-5-нд боллоо. Энэхүү тэмцээнийг WKO Шинкиокушинкай Дэлхийн Шинкиокушинкай байгууллагаас зохион байгуулсан. Харин манай улсын хувьд дээрх байгууллагын гишүүн орон болохоор ийнхүү оролцсон байна.

Дээрх тэмцээнд Азийн 18 орноос жин тус бүр хоёр тамирчин урилгаар оролцжээ. Гэхдээ нэг жинд 32 тамирчин өрсөлдсөн нь нэлээн өрсөлдөөнтэй болов. Манай улсын тамирчдын хувьд 65 кг жинд А.Энх-Очсүх, Ө.Энхбаяр, -75 кг жинд М.Батжаргал, -85 кг жинд Т.Баярхүү нар оролцлоо.

Тэднээс Т.Баярхүү шилдэг дайчин тамирчнаар шалгарсан бол нөгөө гурав нь шигшээ наймд шалгарсан байна.

Сонирхуулахад, Шинкиокушинкай каратэ нь 2020 оны Токиогийн олимпийн хөтөлбөрт багтжээ.

Түүнчлэн Японы нийслэл Токио хотод өнгөрсөн наймдугаар сарын 25-26-нд “Дрим кап-2016” тэмцээн болоход манайхаас Э.Буянбат, М.Батжаргал, Ө.Саруул-Од, Ц.Ганбат, Р.Долгион нар оролцож, Э.Буянбат бүх Японы аварга болов. Ингэснээр тэрбээр Монгол Улсаасаа ийм өндөр амжилт үзүүлсэн анхны тамирчнаар нэрлэгдлээ.

Хуваалцах