"Тулаант шөнө" маргааш орой эхэлнэ
Монголын "Тулааны шилдэг тамирчдын холбоо" нь “MGL-1” Кикбокс, Холимог тулааны аварга шалгаруулах тэмцээнийг жил болгон зохион байгуулдаг.
Мэдээллийн алба

Монголын "Тулааны шилдэг тамирчдын холбоо" нь “MGL-1” Кикбокс, Холимог тулааны аварга шалгаруулах тэмцээнийг жил болгон зохион байгуулдаг. Тэгвэл энэ жил “MGL-1 Fighting Championship” VI тэмцээнээ маргааш орой АСА Циркт зохион байгуулах гэж байна. Энэ удаагийн тэмцээн <<“MGL-1” Кикбокс, Холимог тулааны аварга шалгаруулах тулаант шөнө>> нэрийн дор есөн жинд аваргын төлөө зохиогдох юм.
Монголын "Тулааны шилдэг тамирчдын холбоо"-ноос төрөн гарсан аваргууд дэлхийн холимог тулааны “ONE FC”, “Art of War”, “RUFF FC”, Ази номхон далайн орнуудын “Legend FC” зэрэг холбоодын тэмцээнүүдэд амжилттай тулалдаж байна. Хобооны MGL-1 тэмцээний өнгөрсөн жилийн аварга Ж.Нарантунгалаг энэ онд дэлхийн холимог тулааны гурван том холбооны нэг болох “ONE FC” холбооны ДЭЛХИЙН АВАРГЫН БҮС-ийг хүртсэн билээ.
Маргааш орой 19:00 цагт эхлэх MGL-1 Холимог тулааны 57 кг жингийн аваргын төлөө салхийг хагалж "Шандас Дожо"-ны тамирчин Ууганбаяр VS Пүрэв эхлүүлнэ.

MGL-1 Холимог тулааны 61 кг жингийн аваргын төлөө тулалдах тамирчид

MGL-1 Холимог тулааны 66 кг жингийн аваргын төлөө тулалдах тамирчид

MGL-1 Холимог тулааны 70кг жингийн аварга Амартүвшин аваргаа хамгаалж тоглох бол Отгонбаяр аваргын төлөө тулалдана.

MGL-1 Холимог тулааны 77 кг жингийн аваргын төлөө Батсүмбэрэл, Мөнгөнбаяр нар тулалдахаар сорил тэмцээнээс шалгарч гарч ирлээ.

MGL-1 Холимог тулааны 83 кг жингийн аваргын төлөө тулалдах тамирчид

MGL-1 холимог тулааны -93 кг жингийн аварга Ганбаярыг Ариунболд саяхан болсон армийн гардан тулааны тэмцээнд оноогоор ялсан. Харин Ганбаярын хувьд хариу тулаан хийнэ

MGL-1 Кикбоксын 60 кг жингийн сорил тэмцээнд өрсөлдөгч тамирчнаа хүнд цохилтонд оруулж шалгарч гарч ирсэн Мөнхболд тус жингийн аварга Үүрийнцолмонтой аваргын төлөө тулалдана.

MGL-1 Холимог тулааны 65 кг жингийн аваргын төлөө тулалдах тамирчид



















