Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

“Түмэн эх” чуулгынхан шинэ үүц задаллаа

Үндэсний язгуур бүжгийн хөдөлгөөнүүд хэрхэн орчин үеийн модерн, контемперари урлагтай хоршин буйг өнгөрсөн амралтын өдөр “Түмэн эх” чуулгын тайзнаас үзэж сонирхлоо.

Б.
Б.Жамбалдорж

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Түмэн эх” чуулгынхан шинэ үүц задаллаа
“Түмэн эх” чуулгынхан шинэ үүц задаллаа. Зураг: МҮОНРТ

Үндэсний язгуур бүжгийн хөдөлгөөнүүд хэрхэн орчин үеийн модерн, контемперари урлагтай хоршин буйг өнгөрсөн амралтын өдөр “Түмэн эх” чуулгын тайзнаас үзэж сонирхлоо.

Дуу чимээ бүхэнд байдаг хэмнэл, хүч, хурд, ур дүйг тэд тайзнаа ийнхүү бие, сэтгэлээрээ илэрхийлсэн юм.

Эдгээр модерн бүжгүүдийг соёлын тэргүүний ажилтан, бүжиг дэглээч А.Хосбаяр, соёлын тэргүүний ажилтан, бүжиг дэглээч М.Мөнгөнцэцэг, соёлын тэргүүний ажилтан Ч.Сэсээрхүү, соёлын тэргүүний ажилтан Б.Жаргал, соёлын тэргүүний ажилтан Х.Хашхүү нар дэглэжээ.

Харин тайзнаа соёлын тэргүүний ажилтан Ч.Сэсээрхүү, У.Амартүвшин, Э.Ундрал, Т.Содгэрэл, Н.Номин-Эрдэнэ, Д.Батсайхан, Э.Эрдэнэхүү, Б.Байгаль, О.Төгс-Эрдэнэ нар бие, сэтгэлээрээ дамжуулан “Хөдөлгөөн, хэмнэл, оршихуй”-г үзэгчдэд хүргэсэн юм.

Хуваалцах