Төмөр хүлэгтнүүд цугларна
Монголын хамгийн том "VIP DRIFT SHOW" авто мото фестиваль “Авто худалдааны цогцолбор” ОНӨААТҮГ-т энэ сарын 9-нд болно.
Мэдээллийн алба

Монголын хамгийн том "VIP DRIFT SHOW" авто мото фестиваль “Авто худалдааны цогцолбор” ОНӨААТҮГ-т энэ сарын 9-нд болно.
Тав дахь жилдээ зохион байгуулж буй энэхүү шоунд авто машин, мотоцикль сонирхдог, унадаг, ховор, чамин машинтнууд болон авто, мото клубуудын төлөөлөл оролцох юм.
Тодруулбал, “УАЗ”, “Patrol Y60”, “MGL TRIAL BMX”, “ZVW 30”, “Mongolian Pajero” гэсэн клубууд нэгдэх гэнэ.
Энэ жилийн тэмцээнд үзэгчдийн тав тух, аюулгүй байдлыг хангах үүднээс зориулалтын задгай суудлуудыг засах аж. Мөн авто машины дуудлага худалдаа болох юм байна.





















