Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

"Төмөр нар" Монголын уран сайхны кино удахгүй үзэгчдийн хүртээл болно

Хүүхэд насны алдаа оноо, гэнэн томоогүй үйлдэл болон одоогийн нийгмийн бодит байдлыг харуулсан "Төмөр нар" Монголын уран сайхны кино тун удахгүй дэлгэцнээ гарах гэж байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
"Төмөр нар" Монголын уран сайхны кино удахгүй үзэгчдийн хүртээл болно
"Төмөр нар" Монголын уран сайхны кино удахгүй үзэгчдийн хүртээл болно. Зураг: МҮОНРТ

Хүүхэд насны алдаа оноо, гэнэн томоогүй үйлдэл болон одоогийн нийгмийн бодит байдлыг харуулсан "Төмөр нар" Монголын уран сайхны кино тун удахгүй дэлгэцнээ гарах гэж байна. Энэхүү киноны Ерөнхий найруулагчаар Л.Ган-Эрдэнэ, зохиолч продюсер Ж.Буянтөгс, продюсероор П.Бэрхээдэй, С.Орхонтуул нар ажиллажээ.

Хорих газрын эрээн бараантай амьдралыг харуулсан ч, хүүхэд насандаа гэрэл гэгээтэй сайхан амьдрах хэрэгтэй гэдгийг үзэгчдэд хүргэн, түүнээс ухаарах, амьдралын утга учир, эрх чөлөөний үнэ цэнийг илэрхийлэх сонин содон, нэгийг ойлгож хоёрыг тунгаахаар кино болсон хэмээн киноны уран бүтээлчид үзэж байгаа аж.

Хуваалцах