Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

“Төр Монгол опен-2013” шатрын тэмцээн болно

“Төр Монгол опен-2013” шатрын нээлттэй тэмцээн энэ сарын 9-11-нд Багануур дүүргийн “Уурхайчин” спорт цогцолборт болно.

Ж.
Ж.Мядагбадам

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Төр Монгол опен-2013” шатрын тэмцээн болно
“Төр Монгол опен-2013” шатрын тэмцээн болно. Зураг: МҮОНРТ

“Төр Монгол опен-2013” шатрын нээлттэй тэмцээн энэ сарын 9-11-нд Багануур дүүргийн “Уурхайчин” спорт цогцолборт болно.

Тус тэмцээн нь “Төр Монгол” шатрын клубын 11 жилийн ойд зориулагдан зохиогдож байгаа бөгөөд хөдөө орон нутагт шатрын спортыг түгээн дэлгэрүүлж, сурталчлах зорилготой аж.

Шагналын сангийн тухайд тэмцээний тэргүүн байрын шагнал нь алтан медаль, 500 мянган төгрөг, удаахь байрууд 100-400 мянган төгрөгийн шагнал олгох юм байна.

Тэмцээний бүртгэл энэ сарын 9-нийг хүртэл үргэлжлэх бөгөөд тэмцээнд оролцогчид Швейцарь системээр есөн өрөг тоглох юм.

Түлхүүр үг:“Төр Монгол опен-2013” шатрын тэмцээн болно
Хуваалцах