Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Төрийн байгууллагынханд хариуцлага тооцох цаг болсон

Өнөөдрийн байдлаар Зайсангийн аманд 250 гаруй худаг гаргаж, цэвэр усны эх үүсвэрээ хангаж байна. Энэ нь “усны нөөц”-гүй болоход нөлөөлнө гэж мэргэжлийн хяналтынхан ярьж байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Төрийн байгууллагынханд хариуцлага тооцох цаг болсон
Төрийн байгууллагынханд хариуцлага тооцох цаг болсон. Зураг: МҮОНРТ

Нийслэлчүүдийг ундны усгүй болгох ажлыг Байгаль орчны яам, Ус сувгийн удирдах газар, Нийслэлийн газрын албаныхан өөрсдөө хийсээр байна гэж Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын дэд дарга М.Баасандорж хэллээ. Ундны усны эх үүсвэр болсон Туул голын эрэг дагуу олон арван барилга барих таатай боломжийг бий болгосон төрийн байгууллагынханд хариуцлага тооцох цаг болсон гэдгийг санууллаа. Өнөөдрийн байдлаар Зайсангийн аманд 250 гаруй худаг гаргаж, цэвэр усны эх үүсвэрээ хангаж байна. Энэ нь “усны нөөц”-гүй болоход нөлөөлнө гэж мэргэжлийн хяналтынхан ярьж байна.

Хуваалцах