Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Төрийн гурван өндөрлөг сурын талбайд сум тавьлаа

Наадмын нээлтийн дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, УИХ-ын дарга З.Энхболд, Ерөнхий сайд Н.Алтанхуяг нар Төв цэнгэлдэхээ нар зөв тойрон наадамчин олонтойгоо мэнд мэдэлцэн Шагай харваа болон Сурын талбайгаар саатаж, сум тавьлаа. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж гадаадад суугаа нийт монголчууддаа ханд

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Төрийн гурван өндөрлөг сурын талбайд сум тавьлаа
Төрийн гурван өндөрлөг сурын талбайд сум тавьлаа. Зураг: МҮОНРТ

Тулгар төр байгуулагдсаны 2222, Их Монгол Улс байгуулагдсаны 807, Ардын Хувьсгалын 92, Ардчилсан Хувьсгалын 23 жилийн ойн Үндэсний Их баяр наадам утга төгөлдөр сайхан эхэллээ.

Урианхай харваагаар эхэлсэн наадмын өдрүүд энэ өдрүүдэд дэлгэр сайхан үргэлжилж байна.

Ярих сонин ихтэй, үзэх зүйл олонтой энэ жилийн наадам өөрөө цаанаа өнгөлөг болоод гэгээлэг байна хэмээн наадамчин олон хөөрөлдөх ажээ.

Энэ жилийн наадмын өнгө, амтыг хуушуургүйгээр наадамчин олон төсөөлөх аргагүй нь маргаангүй үнэн. Тиймээс Төв цэнгэлдэхийг тойрсон наадмын үнэ ханш 500-1200 төгрөгийн хооронд харилцан адилгүй хэлбэлзэж байна.

Наадмын нээлтийн дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, УИХ-ын дарга З.Энхболд, Ерөнхий сайд Н.Алтанхуяг нар Төв цэнгэлдэхээ нар зөв тойрон наадамчин олонтойгоо мэнд мэдэлцэн Шагай харваа болон Сурын талбайгаар саатаж, сум тавьлаа. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж гадаадад суугаа нийт монголчууддаа хандан дэлгэр сайхан наадаарай хэмээн сурын талбайгаас мэндчилгээ дайлгалаа.

Дөрөв дэх өдрөө үргэлжилж байгаа Сурын наадам өчигдрөөс эхлэн Их харваа буюу халх харваагаар өрсөлдөөн ихтэй үргэлжилж байна. Нийт 360 гаруй улс, аймгийн цолтой мэргэчүүл болон шинэ залуу үеийн харваачид хүч түрэн орж ирснээр энэ жилийн сурын наадам онц сонирхолтой болж гэхэд болно.

Түлхүүр үг:Наадамтөв цэнгэлдэх хүрээлэн
Хуваалцах