Төрийн соёрхолт Д.Сосорбарамаар ахлуулсан баг Японд тоглож байна
Төрийн соёрхолт Д.Сосорбарамаар ахлуулсан Монгол уран бүтээлчид Их наран улсаар аялан тоглолтоо хийж эх орон, соёл урлагаа дэлхийд таниулж явна.
Мэдээллийн алба

Төрийн соёрхолт Д.Сосорбарамаар ахлуулсан Монгол уран бүтээлчид Их наран улсаар аялан тоглолтоо хийж эх орон, соёл урлагаа дэлхийд таниулж явна.
Тус баг бүрэлдэхүүнд “Их Монгол” хамтлаг, бүжиг дэглээч, хөөмийч Д.Баярбаатар "Монте Карло"-гийн олон улсын циркчдийн уралдааны хүрэл медальт уран нугараач Г.Нямгэрэл, Улаанбаатар чуулгын бүжигчид, уртын дуучид, бүжигчин хүүхдүүдээс бүрдсэн 30 гаруй уран бүтээлчид оролцож байгаа аж. Монгол урлагаа дэлхийн тавцанд алдаршуулан яваа Д.Сосорбарам гавьяат ийнхүү хоёр дахь жилээ Япон улсад ажиллаж байна.


















