Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Турк ОХУ-ын онгоцонд анхааруулга өгсөн бичлэгээ цацлаа

Улсынх нь агаарын орон зайд ойртож байгааг Туркийн цэргийнхэн Оросын бөмбөгдөгч Су-24 онгоцонд анхааруулж байгаа дуу бичлэгийг Туркийн батлан хамгаалах яам нийтэлсэн байна.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Турк ОХУ-ын онгоцонд анхааруулга өгсөн бичлэгээ цацлаа
Турк ОХУ-ын онгоцонд анхааруулга өгсөн бичлэгээ цацлаа. Зураг: МҮОНРТ

Улсынх нь агаарын орон зайд ойртож байгааг Туркийн цэргийнхэн Оросын бөмбөгдөгч Су-24 онгоцонд анхааруулж байгаа дуу бичлэгийг Туркийн батлан хамгаалах яам нийтэлсэн байна. Британийн “Индепендент” сонинд мэдээлснээр, уг бичлэг дээр нэгэн эрэгтэй хүн Туркийн агаарын цэргийн хүчний нэрийн өмнөөс англи хэлээр Оросын онгоцны багт Туркийн агаарын орон зайд дөхөн ирж байгааг анхааруулж, нэн даруй чиглэлээ өөрчлөхийг шаардаж байгаа нь бичигджээ.

Ийм анхааруулгыг таван минутын турш 30 секунд тутамд өгч байсан ч Оросын онгоцны багийнхан үл тоомсорлосон гэж Туркийн цэргийнхэн мэдээлсэн байна. Сөнөөгдсөн Су-24 онгоцны хоёрдугаар нисгэгч Константин Мурахтин өчигдөр мэдэгдэхдээ, Туркийн нисгэгчид гал нээхээсээ өмнө агаарын хилийг нь зөрчсөн талаар анхааруулаагүй гэсэн юм. Мөн “Радио холбоо болон ил үзэгдэх ямарваа нэг харилцаа тогтоолгүйгээр нэг л мэдэхэд онгоцных нь ард пуужин ирсэн байсан” гэж ярьсан байна.

Тодруулбал, Оросын Су-24 онгоцыг энэ сарын 24-ний өглөө Турк-Сирийн хил орчим Туркийн Эф-16 сөнөөгч онгоцноос сөнөөсөн юм. Оросын эрх баригчид Су-24 онгоцыг Туркийн хилд цөмрөөгүй, Сирийн нутагт байсан гэж мэдэгдэж байгаа. Оросын Ерөнхийлөгч Владимир Путин үүнийг “Ар нуруунаас хутга зоосон хэрэг” гэж нэрлэсэн. Су-24 онгоцны хоёр нисгэгчийн нэг нь шүхрээр бууж байхдаа газраас нээсэн галд өртөж амь эрсэдсэнийг Оросын батлан хамгаалах яам өмнө нь нотолсон. Нөгөө нисгэгч Константин Мурахтин одоогоор Сирийн Латаки хотын эмнэлэгт байгаа юм байна.

Хуваалцах