Турк улс нарны эрчим хүчээр ажилладаг машин зохион бүтээжээ
Истанбул их сургуулийн эрдэмтэд нарны эрчим хүчээр ажилладаг машин зохион бүтээсэн байна. Энэ нь тус улсын хувьд ийм төрлийн машин бүтээсэн анхны тохиолдол аж.
Мэдээллийн алба

Истанбул их сургуулийн эрдэмтэд нарны эрчим хүчээр ажилладаг машин зохион бүтээсэн байна. Энэ нь тус улсын хувьд ийм төрлийн машин бүтээсэн анхны тохиолдол аж. “Aruna” машиныг их сургуулийн залуу инженерүүд болон оюутнууд хамтран зохин бүтээжээ. Тэдний энэ ололтыг Турк улсын машин үйлдвэрлэлийн салбар өндрөөр үнэлж байна.
Зохион бүтээгчид “Sitroen” маркийн машиныг задалж, дээр нь нарны эрчим хүч хураагч төхөөрөмжийг суурилуулан байгаль орчинд ээлтэй энэхүү машиныг үйлдвэрлэжээ. “Aruna” машин 70 км-ийн хурдтай явах боломжтой юм байна. Мэргэжилтнүүдийн мэдээлж байгаагаар энэ машин 500 метр явах тусам 1.7 доллар хэмнэх аж.
Б.Назкеш


















