Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Туршлагатай монгол тоглогчид цахим спортын баг байгууллаа

Монголын шилдэг тамирчдыг эгнээндээ нэгтгэсэн электрон спортын “August” нэртэй баг байгуулагдсан талаар HLTV зарлалаа.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Туршлагатай монгол тоглогчид цахим спортын баг байгууллаа
Туршлагатай монгол тоглогчид цахим спортын баг байгууллаа. Зураг: МҮОНРТ

Монголын шилдэг тамирчдыг эгнээндээ нэгтгэсэн электрон спортын “August” нэртэй баг байгуулагдсан талаар HLTV зарлалаа. Тус багийн албан ёсны бүрэлдэхүүн "erkaSt" Г.Эрдэнэцогт болон “Kabal”, "dobu", “Zilkenberg” “NEUZ” нэрээр тоглодог монгол тоглогч багтсан юм. “August” багийн гишүүд бүгд хилийн чанадад гадны багт мэргэжлийн тоглогчийн гэрээгээр тоглож байсан туршлагатай тамирчин бөгөөд олон улсын тэмцээнд амжилт үзүүлж байсан.

Тухайлбал, "erkaSt" буюу Г.Эрдэнэцогтын хувьд “Grayhound” багт гурван жил тоглох хугацаандаа Азийн аваргад түрүүлж, томоохон тэмцээнүүдэд амжилттай оролцож, хоёр стикер гаргасан. Харин “Zilkenberg” 2016 онд Азийн аваргад “The MongolZ” багийн бүрэлдэхүүнд тоглож аваргалсан аж.

Хуваалцах