Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Түрүүлсэн баг 25 мянган ам.долларын шагнал хүртэнэ

Ираны бөхийн холбооноос ДБНХ-той хамтран зохион явуулах уг тэмцээнд оролцох дэлхийн шилдэг найман багийн нэгээр Монголын багийг урьжээ.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Түрүүлсэн баг 25 мянган ам.долларын шагнал хүртэнэ
Түрүүлсэн баг 25 мянган ам.долларын шагнал хүртэнэ. Зураг: МҮОНРТ

Чөлөөт бөхийн эрэгтэй багуудын Дэлхийн цомын төлөө тэмцээн ирэх хоёрдугаар сарын 16-17-нд Иран Улсын Керманшах хотод болно.

Ираны бөхийн холбооноос ДБНХ-той хамтран зохион явуулах уг тэмцээнд оролцох дэлхийн шилдэг найман багийн нэгээр Монголын багийг урьжээ.

Монгол Улсын баг Дэлхийн цомд 2014 оноос хойш жил бүр оролцож байгаа юм. Чөлөөт бөхийн багийн дэлхийн аварга гэж нэрлэгддэг энэ тэмцээнд тэмцээнийг зохион байгуулагч Ираны багаас гадна Азербайжан, АНУ, Гүрж, ОХУ, Турк, Энэтхэг улсын баг оролцоно.

Тегеран хотоос баруун өмнөд зүгт 525 км-ын зайд орших Керманшах хотноо болох Дэлхийн цомын төлөө тэмцээний шагналын сан 50 мянган ам.доллар ажээ.

Түрүүлсэн баг 25, хоёрдугаар байрт шалгарсан баг 15, гуравт багтсан нь 10 мянган ам.долларын шагнал хүртэнэ.

Хуваалцах