Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Түрүүлсэн бөх 10 мянган ам.доллар хүртэнэ

Азербайжан улсын Баку хотноо Гейдар Алиевын дурсгалд зориулсан чөлөөт бөхийн “Голден-гран при” олон улсын уламжлалт тэмцээн өнөөдөр зохион байгуулагдана. Бөхийн гурван төрлөөр зохион байгуулагдах уг тэмцээн энэ сарын 22-24-ний өдрүүдэд үргэлжлэх юм.

Ж.
Ж.Мядагбадам

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Түрүүлсэн бөх 10 мянган ам.доллар хүртэнэ
Түрүүлсэн бөх 10 мянган ам.доллар хүртэнэ. Зураг: МҮОНРТ

Азербайжан улсын Баку хотноо Гейдар Алиевын дурсгалд зориулсан чөлөөт бөхийн “Голден-гран при” олон улсын уламжлалт тэмцээн өнөөдөр эхэлнэ. Бөхийн гурван төрлөөр зохион байгуулагдах уг тэмцээн энэ сарын 22-24-ний өдрүүдэд болох юм.

Тэмцээнд манай улсаас 10 тамирчин оролцож байгаа бөгөөд жиндээ түрүүлсэн бөх 10000 ам.долларын мөнгөн шагнал хүртэх бөгөөд түүнээс 2 мянган доллар нь дасгалжуулагчид олгогдох аж. Харин мөнгөн медаль хүртсэн бөх 5 мянга, хүрэл медаль хүртсэн бөх 2 мянган ам долларын эзэн тус тус болох юм.

Түлхүүр үг:“Голден-гран при” тэмцээн өнөөдөр эхэллээ
Хуваалцах