“Тусгаар тогтнол” яруу найргийн наадам болно
Улс тунхагласны баярт зориулан Нийгмийн ардчилал Монголын залуучуудын холбоо, Монголын зохиолчдын эвлэлээс хамтран “Тусгаар тогтнол” яруу найргийн наадмыг энэ сарын 26-нд зохион байгуулахаар болжээ.
Мэдээллийн алба

Улс тунхагласны баярт зориулан Нийгмийн ардчилал Монголын залуучуудын холбоо, Монголын зохиолчдын эвлэлээс хамтран “Тусгаар тогтнол” яруу найргийн наадмыг энэ сарын 26-нд зохион байгуулахаар болжээ.
Энэхүү наадамд найрагчид эх орон тусгаар тогтнолын сэдэвтэй хоёр шүлгээр оролцох бөгөөд яруу найргийн бүтээлийг энэ сарын 24-нийг хүртэл Тусгаар тогтнолын ордны 201 тоотод хүлээн авах аж. Мөн sg@namzh.mn хаягаар оролцогчид өөрсдийн уран бүтээлээ илгээж оролцоно. Уг наадамд Ардын уран зохиолч, Төрийн соёрхолт яруу найрагч, “Болор цом”-ын эзэд урилгаар оролцох аж.


















