Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Тусгаар тогтнолын үнэ цэнийг мэдрүүлсэн "Шивээ хиагт" дуурь маргааш тоглогдоно

Уг дуурь нь 1971 оны арванхоёрдугаар сарын 12-нд Монгол Улсын хөдөлмөрийн баатар, ардын жүжигчин Ц.Пүрэвдоржийн найруулгаар УДБЭТ-ын тайзнаа анх тоглогдож байсан билээ.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Тусгаар тогтнолын үнэ цэнийг мэдрүүлсэн "Шивээ хиагт" дуурь маргааш тоглогдоно
Тусгаар тогтнолын үнэ цэнийг мэдрүүлсэн "Шивээ хиагт" дуурь маргааш тоглогдоно. Зураг: МҮОНРТ

УДЭТ-ын уран бүтээлчид маргааш буюу Улс тунхагласны баярын өдрийг тохиолдуулан Монгол Улсын хөдөлмөрийн баатар, ардын жүжигчин, хөгжмийн зохиолч Д.Лувсаншарав, Хөдөлмөрийн баатар, ардын уран зохиолч Д.Пүрэвдорж нарын бүтээл "Шивээ хиагт" дуурийг тоглох гэж байна.

Уг дуурь нь 1971 оны арванхоёрдугаар сарын 12-нд Монгол Улсын хөдөлмөрийн баатар, ардын жүжигчин Ц.Пүрэвдоржийн найруулгаар УДБЭТ-ын тайзнаа анх тоглогдож байсан билээ.

Тус бүтээл нь бидний ирээдүй болсон залуу үеийнхэнд эх орон, тусгаар тогтнолын үнэ цэнийг мэдрүүлэх, эх оронч үзэл төлөвшүүлэхэд түүхэн ач холбогдолтой хэмээн мэргэжилтнүүд онцолдог билээ.

Хуваалцах