Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

“Тусгаарлалтын өрөөнөөс бичсэн тэмдэглэл” ном хэвлэгдлээ

“Өрсөлдөх чадвар” номын зохиогч, сэтгүүлч Б.Батзаяа Тайваниас тусгай үүргийн нислэгээр эх орондоо ирж, 21 хоног тусгаарлагдах хугацаандаа ном бичжээ.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Тусгаарлалтын өрөөнөөс бичсэн тэмдэглэл” ном хэвлэгдлээ
“Тусгаарлалтын өрөөнөөс бичсэн тэмдэглэл” ном хэвлэгдлээ. Зураг: МҮОНРТ

Монгол Улс тусгай үүргийн нислэгээр эх орондоо ирж буй иргэдийг “КОВИД-19” цар тахлын улмаас тусгаарлалтын байранд 21 хоног тусгаарлаж байгаа. Тэгвэл “Өрсөлдөх чадвар” номын зохиогч, сэтгүүлч Б.Батзаяа Тайваниас тусгай үүргийн нислэгээр эх орондоо ирж, 21 хоног тусгаарлагдах хугацаандаа ном бичжээ.

“Тусгаарлалтын өрөөнөөс бичсэн тэмдэглэл” нэртэй уг номд тусгаарлалтын байранд болж буй үйл явдлаас гадна аяллын болон бусад тэмдэглэл орсон аж.

Зохиогч эл номынхоо талаар өөрийн фэйсбүүк хуудсаараа “Карантинд өнгөрүүлсэн өдрүүд буюу "Тусгаарлалтын өрөөнөөс бичсэн тэмдэглэл" ном маань хэвлэлтээс гарлаа. Хилийн чанадаас эх орондоо ирж тусгаарлагдсан өдрүүдэд бичсэн аяллын болон бусад тэмдэглэлээрээ энэ номоо бүтээв. Тусгаарлалтын өрөө надад тав тухтай төвлөрөх боломж олгосон юм. “КОВИД-19” цар тахлын улмаас хүмүүсийн амьдралын хэв маяг өөрчлөгдөж, хоорондын шууд харилцаанаас татгалзаж, хувь хүнд өөртөө зарцуулах цаг нэмэгдэв.

Бидний эргэн тойронд асуудал бэрхшээл, боломж аль аль нь оршдог. Харин алийг нь сонгож амьсгалахаа бид өөрсдөө шийддэг мэт. Заримдаа бид хоосон төсөөллөө үр дүн гэж эндүүрдэг. Гэвч өдөр бүрийн хичээл зүтгэл түүнийг бодит болгодог. Номын гэрэл зургийг нэг өрөөнд тусгаарлагдсан Б.Бат-Оргил найз маань тухайн цаг үед кадрт буулгасан болно. Энэ номоо хувь хүний хөгжилд зориулан бүтээв” хэмээжээ.

Хуваалцах