Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

“Тусгай ажиллагаа“ ашиг орлогоороо тэргүүллээ

Өнгөрсөн долоо хоногийн хамгийн их ашиг орлого олсон киногоор “Тусгай ажиллагаа” кино шалгарчээ.

Б.
Б.Жамбалдорж

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Тусгай ажиллагаа“ ашиг орлогоороо тэргүүллээ
“Тусгай ажиллагаа“ ашиг орлогоороо тэргүүллээ. Зураг: МҮОНРТ

Өнгөрсөн долоо хоногийн хамгийн их ашиг орлого олсон киногоор “Тусгай ажиллагаа” кино шалгарчээ.

Харин түүний дараа “Сүүлчийн шөнө” уран сайхны кино удаалж байгаа юм. Зургаан долоо хоногийн туршид үзэгч ихтэй байсан “Зүрхээр наадагч”, “Миний ах атаман” зэрэг кино театраас бууж хөдөө орон нутагт гарахаар болжээ.

Ингээд Mollywood Box Office-ын жагсаалтыг танилцуулж байна.

1.Зүрхээр наадагч 2.733.619

2. Миний ах атаман 2.824.537

3. Давхар цохилт 22.476.286

4. Сүүлчийн шөнө 24.388.350

5. Тусгай ажиллагаа 94.736.817

Дашрамд сонирхуулахад, “Go adventure” студийн захирал Д.Галбаярын бүтээл "Тусгай ажиллагаа” инээдмийн киноны гол дүрд МУСТА М.Баярмагнай, Э.Ууганбаяр, Т.Хулан нар тогложээ. Киноны "Мөнхийн урсгалт амьдрал" хэмээх дууг МУГЖ С.Жавхлан, Г.Эрдэнэчимэг нар дуулж олны хүртээл болголоо. Дууны шүлгийг МОНЦАМЭ агентлагийн сэтгүүлч Б.Цэрэнжамц, хөгжмийг Төрийн шагналт Ц.Чинзориг нар бичжээ.

Хуваалцах