Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Тусгай олимпийн наадамд манай улс анх удаа оролцоно

Оюуны бэрхшээлтэй иргэдийн олимп буюу тусгай олимпийн наадам хоёр жил тутамд нэг удаа болдог. Энэ жилийн тусгай олимпийн наадам долоодугаар сарын 25-наас наймдугаар сарын 4-ний өдрүүдэд АНУ-ын

М"
МҮОНР-ийн "Хурд" агентлаг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Тусгай олимпийн наадамд манай улс анх удаа оролцоно
Тусгай олимпийн наадамд манай улс анх удаа оролцоно. Зураг: МҮОНРТ

Оюуны бэрхшээлтэй иргэдийн олимп буюу тусгай олимпийн наадам хоёр жил тутамд нэг удаа болдог. Энэ жилийн тусгай олимпийн наадам долоодугаар сарын 25-наас наймдугаар сарын 4-ний өдрүүдэд АНУ-ын Лос Анжелес хотноо болно. Энэ жилийн тусгай олимпийн наадамд дэлхийн 177 орны 7000 тамирчин оролцож, спортын 25 төрөлд өрсөлдөнө. Тэмцээн АНУ-ын Лос Анжелес хотын 27 спортын цогцолборт явагдана.

Тус наадамд манай улсаас анх удаа баг тамирчид оролцох бөгөөд спортын 4 төрөлд ур чадвараа сорих юм. Тусгай олимпийн наадамд оролцох 14 тамирчныг өнгөрсөн жил болсон Монголын тусгай олимпийн анхдугаар наадмаас сонгон шалгаруулсан. Улмаар бүтэн жилийн хугацаанд бэлтгэл сургуулилт хийлгэсэн байна. Энэ талаар Монголын тусгай олимпийн хорооны гүйцэтгэх захирал П.Болормаагаас тодрууллаа.

Хуваалцах