Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Тусгай сургуулийн сурагчид урлагаар өрсөлдөнө

Нийслэлд үйл ажиллагаа явуулдаг зургаан тусгай сургуулийн сурагчдын дунд “Хамтдаа инээмсэглэе-2016” урлагийн их наадам болно.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Тусгай сургуулийн сурагчид урлагаар өрсөлдөнө
Тусгай сургуулийн сурагчид урлагаар өрсөлдөнө. Зураг: МҮОНРТ

Нийслэлд үйл ажиллагаа явуулдаг зургаан тусгай сургуулийн сурагчдын дунд “Хамтдаа инээмсэглэе-2016” урлагийн их наадам болно.

Үүнд сонсголын болон харааны бэрхшээлтэй сурагчид оролцох юм. Зорилго нь тэдний нийгэм дэх оролцоог нэмэгдүүлэх, авьяас чадварыг нь нээн илрүүлж хөгжих боломжоор хангах, бие даан амьдрах чадвар бүхий бүтээлч, хүсэл эрмэлзлэлийг улам нэмэгдүүлэх, төлөвшүүлэхэд оршиж байна.

Урлагийн их наадам энэ сарын 30-нд болох бөгөөд мэндчилгээ, гоцлол, хамтлаг дуу, уран уншлага, гоцлол хөгжим, бүжиг гэсэн төрлөөр зохион байгуулагдана.

Хуваалцах