Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Тусгайгийнхан томоохон террорист халдлага гарахаас урьдчилан сэргийлж чаджээ

Францын тусгай албаныхан тус улсын нутаг дэвсгэрт томоохон халдлага гарахаас урьдчилан сэргийлж чаджээ.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Тусгайгийнхан томоохон террорист халдлага гарахаас урьдчилан сэргийлж чаджээ
Тусгайгийнхан томоохон террорист халдлага гарахаас урьдчилан сэргийлж чаджээ. Зураг: МҮОНРТ

Францын тусгай албаныхан тус улсын нутаг дэвсгэрт томоохон халдлага гарахаас урьдчилан сэргийлж чаджээ. Францын Дотоод хэргийн сайд Бернар Казневын мэдэгдсэнээр энэ сарын 19-20-ны хооронд зохион байгуулсан терроризмтэй тэмцэх тусгай ажиллагааны үр дүнд халдлага үйлдэхээр зэхэж байсан долоон хүнийг баривчилсан байна.

Тэднийг Марсел, Страсбургэд хотод баривчилсан бөгөөд онц аюултай этгээдүүд байсныг мэдэгдэж байна. Сүүлийн үед "Исламын улс" бүлэглэлийнхэн Ирак, Сири дэх тулаануудад ялагдаж байгаагийнхаа хариуд Европт томоохон халдлага үйлдэхээр бэлтгэж байна гэж нууц албадынхан таамаглаж, урьдчилан сэргийлэх, таслан зогсоох арга хэмжээнүүдийг ийнхүү авч байна.

Хуваалцах