“Тусгал” бүжгийн тоглолт болно
Уран бүтээлчдийн 20 жилийн амьдрал, уран бүтээлийг нэгтгэн урлагийн олон төрлийн хамт тайзнаа амьдруулах “Тусгал” бүжгийн тоглолтын ерөнхий ивээн тэтгэгчээр “Ард санхүүгийн нэгдэл” ажиллаж байгаа гэнэ. “Бөртэ” хамтлаг болон “Түмэн эх” чуулгын уран бүтээлчид уг тоглолтод оролцох аж.
Мэдээллийн алба

Монголын урлагийн зөвлөлөөс жил бүр зохион байгуулдаг гишүүнчлэлийн үдэшлэг өнөөдөр Улсын филармонид болно.
2010 оноос тасралтгүй зохион байгуулсан уг үдэшлэг нь зохиогдох бүртээ урлагийн байгууллага болон уран бүтээлчдийг сонгон дэмжиж ажилладгаараа онцлог билээ. Энэ удаад “Түмэн эх” чуулгын бүжигчин Т.Содгэрэлийн анхны бие даасан уран бүтээл “Тусгал” бүжгийн тоглолтыг бүжгийн урлаг сонирхогчдод хүргэж буй. “Тусгал” бүжгийн тоглолтод өнөө цагийн нэрд гарсан зургаан бүжиг дэглээчийн зургаан бүтээл тоглогдох бөгөөд монгол эмэгтэйн мөн чанар, хувь тавилан, гуниг баяр, амьдралын хүрдний эргүүлгийг бүжгийн уран хөдөлгөөнөөр өгүүлэх юм.
Үндэсний болон орчин үеийн бүжгээс бүтэх уг тоглолтын онцлох бүтээлийг бүжигчин Т.Содгэрэл яруу найраг, сонгодог хөгжим, дүрслэх урлагийн уран бүтээлчидтэй хамтран бүтээжээ.