Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Төсвийн хуулийн хэрэгжилттэй танилцаж зөвлөмж өгч байна

Архангай аймгийн Өндөр-Улаан, Тариат, Цахир, Хангай суманд ажиллаж, төсвийн хуулийн хэрэгжилттэй газар дээр нь танилцан зөвлөмж чиглэл өгч байгаа юм. Архангай аймгийн дотоод аудитын албаны дарга н.Мөнхбат ярьлаа.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Төсвийн хуулийн хэрэгжилттэй танилцаж зөвлөмж өгч байна
Төсвийн хуулийн хэрэгжилттэй танилцаж зөвлөмж өгч байна. Зураг: МҮОНРТ

Архангай аймгийн засаг даргын дэргэдэх дотоод аудитын алба Төсвийн шинэ хуулийн хэрэгжилтэд анхаарч байна. Өнгөрсөн оны эхнээс Төсвийн тухай шинэ хуулийг хэрэгжүүлж эхэлсэн.

Санхүү төсвийн 2 дахь шинэчлэлийг эхлүүлсэн энэ хуулиар орон нутагт төсвийн эрх мэдэл нэмэгдэж, иргэдийн оролцоог хангах боломж бүрдсэн юм. Хуулиар төсвийн захирагчдын дэргэд дотоод аудитын алба ажиллаж байна. Архангай аймгийн Засаг даргын дэргэд ажиллаж байгаа энэ алба Төсвийн хуулийн хэрэгжилтэд анхаарч, алдаа дутагдлыг засч залруулах, эрсдлээс урьдчилан сэргийлэхэд ажлаа чиглүүлж байгаа юм.

Тус албаныхан өнгөрсөн жил аймгийнхаа 13 суманд ажиллажээ. Энэ жил 7 суманд ажиллахаар төлөвлөж байна. Энэ өдрүүдэд Архангай аймгийн Өндөр-Улаан, Тариат, Цахир, Хангай суманд ажиллаж, төсвийн хуулийн хэрэгжилттэй газар дээр нь танилцан зөвлөмж чиглэл өгч байгаа юм. Архангай аймгийн дотоод аудитын албаны дарга н.Мөнхбат ярьлаа.

Хуваалцах