ТҮЦ машинаар үнэмлэхээ захиалахад 5000 төгрөгийн торгууль төлнө
Өнөөдрийн байдлаар нийслэлд 20, орон нутагт 80 гаруй ТҮЦ машин ажиллаж байна. Тус машинаас иргэд иргэний үнэмлэхийн болон бусад бичиг баримтын лавлагаа авдаг.
Мэдээллийн алба

Өнөөдрийн байдлаар нийслэлд 20, орон нутагт 80 гаруй ТҮЦ машин ажиллаж байна. Тус машинаас иргэд иргэний үнэмлэхийн болон бусад бичиг баримтын лавлагаа авдаг. Түүнчлэн иргэний үнэмлэхээ гээгдүүлсэн тохиолдолд шинээр үнэмлэх захиалах боломжтой юм. Хуульд зааснаар, иргэний бичиг баримтаа гээгдүүлсэн тухайн хүнд 5-40 мянган төгрөгийн торгууль ногдуулдаг. Тэгвэл ТҮЦ машинаар үнэмлэхээ захиалахад хамгийн доод хэмжээ болох 5000 төгрөгийн торгууль төлөх юм байна.
Улсын Бүртгэлийн Ерөнхий газрын дарга Ц.Пүрэвдорж ярьж байна.


















