Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

“Түүчээ цаг” уран бүтээлийн үзэсгэлэн үзэгчдэд хүрч эхэллээ

Нээлтийн арга хэмжэээнд Ардчилсан намын ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Туваан, Нийслэлийн Ардчилсан намын дарга Д.Баттулга, "Ардчилсан ахмадын холбоо"-ны тэргүүн Ш.Батбаяр, "Ардчилсан эмэгтэйчүүдийн холбоо"-ны тэргүүн С.Одонтуяа болон ардчиллын анхдагчид оролцож, зураач Л.Хадбаатарт баяр хүргэлээ.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Түүчээ цаг” уран бүтээлийн үзэсгэлэн үзэгчдэд хүрч эхэллээ
“Түүчээ цаг” уран бүтээлийн үзэсгэлэн үзэгчдэд хүрч эхэллээ. Зураг: МҮОНРТ

Ардчилсан хувьсгалын 30 жилийн ой энэ онд тохиож буйтай холбогдуулан “Түүчээ цаг” уран бүтээлийн үзэсгэлэн үзэгчдэд хүрч эхэлжээ.

Ардчиллын ахмад зүтгэлтэн, зураач Л.Хадбаатарын "Ардчиллын алтан шонхрууд” уран бүтээлийн дээж болох ардчилсан хувьсгалын үйл явцыг зургаар илэрхийлсэн 400 гаруй бүтээл тус үзэсгэлэнд тавигджээ.

Нээлтийн арга хэмжэээнд Ардчилсан намын ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Туваан, Нийслэлийн Ардчилсан намын дарга Д.Баттулга, "Ардчилсан ахмадын холбоо"-ны тэргүүн Ш.Батбаяр, "Ардчилсан эмэгтэйчүүдийн холбоо"-ны тэргүүн С.Одонтуяа болон ардчиллын анхдагчид оролцож, зураач Л.Хадбаатарт баяр хүргэлээ.

“Түүчээ цаг” уран бүтээлийн үзэсгэлэн энэ сарын 12-ыг хүртэл Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд үргэлжлэх аж.

Хуваалцах