Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙНөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ
1/3
Соёл, спорт

“Түүх мартахгүй” киноны зураг авалт ОХУ-ын Эрхүү хотод үргэлжилж байна

Монгол Улсын маршал, Улсын баатар, Хөдөлмөрийн баатар Юмжаагийн Цэдэнбалын амьдралын бодит үнэн түүхийг үзүүлэх “Түүх мартахгүй” баримтат, түүхэн уран сайхны киног

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Түүх мартахгүй” киноны зураг авалт ОХУ-ын Эрхүү хотод үргэлжилж байна
“Түүх мартахгүй” киноны зураг авалт ОХУ-ын Эрхүү хотод үргэлжилж байна. Зураг: МҮОНРТ

Монгол Улсын маршал, Улсын баатар, Хөдөлмөрийн баатар Юмжаагийн Цэдэнбалын амьдралын бодит үнэн түүхийг үзүүлэх “Түүх мартахгүй” баримтат, түүхэн уран сайхны киног “Хүмүүн фильм” уран бүтээлийн нэгдлийн уран бүтээлчид бүтээж буй.

Тэгвэл “Түүх мартахгүй” киноны уран бүтээлчид ОХУ-ын Эрхүү хотод кино зураг авалтаа үргэлжлүүлж байгаа аж. Тус киноны Ерөнхий продюссер, зохиолчоор Ж.Мөнхбат, Ерөнхий найруулагчаар А.Мөнхсүх нар ажиллаж байгаа билээ. Кино зураг авалтын 30 гаруй хувь нь ОХУ-ын Эрхүү, Москва хотод явагдах юм байна.

Хуваалцах