Түүхэн жүжгийн сар эхэллээ
Улсын драмын эрдмийн театр энэ сарыг “Түүхэн жүжгийн сар” болгон зарлаж, алдартай түүхэн жүжгүүдээ тайзнаа амилуулахаар зэхжээ.
Мэдээллийн алба

Улсын драмын эрдмийн театр энэ сарыг “Түүхэн жүжгийн сар” болгон зарлаж, алдартай түүхэн жүжгүүдээ тайзнаа амилуулахаар зэхжээ.
Тодруулбал, энэ сарын 9-нд 18.00 цагаас Д.Намдагийн "Оролмаа Эх" үндэсний түүхэн жүжиг, 11-нд 14.00, 17.00 цагаас С.Жаргалсайханы "Тэмүүжин" хүүхдэд зориулсан түүхэн жүжиг, 16-18-ны өдрүүдэд Б.Лхагвасүрэнгийн "Тамгагүй төр" эмгэнэлт түүхэн жүжгийг тус тус үзэгчдийн хүртээл болгох гэнэ.


<br>


















