Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

"Түүхэн жүжгийн сар" өнөөдөр нээлтээ хийнэ

Өнөөдөр Улсын Драмын эрдмийн театр “Түүхэн жүжгийн сар” нээлтээ хийх гэж байна.

Б.
Б.Жамбалдорж

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
"Түүхэн жүжгийн сар" өнөөдөр нээлтээ хийнэ
"Түүхэн жүжгийн сар" өнөөдөр нээлтээ хийнэ. Зураг: МҮОНРТ

Өнөөдөр Улсын Драмын эрдмийн театр “Түүхэн жүжгийн сар” нээлтээ хийх гэж байна. Нээлтийн ажиллагаа их зохиолч Д.Нацагдоржийн хөшөөнд цэцэг өргөснөөр эхлэх бөгөөд театрын өмнөх талбайд ахмад уран бүтээлчдээс эхлээд улс төр, спорт зэрэг олон салбарын алдартнууд хуран чуулж бүжигчид, жүжигчдээс бүрдсэн морьтон баатруудын үзүүлбэр болно.

Түүхэн жүжгийн сарыг нээж Б.Цогнэмэхийн зохиол, Төрийн соёрхолт Н.Наранбаатарын найруулга “Тэнгэрийн хүү” түүхэн жүжиг тоглогдох юм. Энэ жүжиг мөн энэ сарын 21, 23-нд 18:00 цагт, 22, 29, 30-ны 17:00 цагаас тус тус тоглогдох аж.

Харин нэ сарын найман, есөнд 17:00 цагаас Б.Шүүдэрцэцэгийн зохиол, Урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Баатарын найруулга “Ану хатан” жүжиг тавигдана.

Мөн энэ аяны хүрээнд Д.Равжаагийн "Саран хөхөө" үндэсний түүхэн жүжиг, Урлагийн Гавьяат зүтгэлтэн Ш.Гүрбазарын зохиол, Урлагийн гавьяат зүтгэлтэн Ч.Найдандоржийн найруулга "Оролмаа эх" зэрэг жүжгүүд тоглогдох юм.

Хуваалцах