Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Түүхэн жүжгүүд тавигдана

Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид жил бүрийн арваннэгдүгээр сарыг “Түүхэн жүжгийн сар” болгон зарлаж, өөрийн үндэсний сор болсон түүхэн жүжгүүдээр үзэгчдийнхээ мэлмийг баясгасаар ирсэн уламжлалтай билээ.

Б.
Б.Жамбалдорж

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Түүхэн жүжгүүд тавигдана
Түүхэн жүжгүүд тавигдана. Зураг: МҮОНРТ

Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид жил бүрийн арваннэгдүгээр сарыг “Түүхэн жүжгийн сар” болгон зарлаж, өөрийн үндэсний сор болсон түүхэн жүжгүүдээр үзэгчдийнхээ мэлмийг баясгасаар ирсэн уламжлалтай билээ.

Энэ оны арваннэгдүгээр сарын 7-ны өдөр Б.Цогнэмэхийн зохиол, Төрийн соёрхолт Н.Наранбаатарын найруулга “Тэнгэрийн хүү” түүхэн жүжгээр үзвэрийн жилийн нээлтийн тоглолтоо эхлүүлнэ.

Үргэлжлүүлээд Б.Шүүдэрцэцэгийн зохиол, УГЗ Б.Баатарын найруулга “Ану хатан”, Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэнгийн зохиол, УГЗ Ч.Найдандоржийн найруулга “Тамгагүй төр”, Софоклийн зохиол СТА Ч.Түвшингийн найруулга “Эдип хаан”, УГЗ Ш.Гүрбазарын зохиол, УГЗ Ч.Найдандоржийн найруулга “Оролмаа эх”, Д.Равжаагийн “Саран хөхөө”, С.Жаргалсайханы “Тэмүүжин” хүүхдийн түүхэн жүжгээр үзэгчдэдээ бэлэг барих гэж байна.

Хуваалцах