Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙН.Учрал: 141 мянган ахмадын тэтгэврийн зөрүүг арилгаж, инфляцтай уялдуулан дахин 10 хувиар нэмнэ
1/5
Нийгэм

Газрын тосны бүтээгдэхүүн хадгалах 3000 метр кубийн багтаамжтай нөөцийн сав ашиглалтад орлоо

АҮ
Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Газрын тосны бүтээгдэхүүн хадгалах 3000 метр кубийн багтаамжтай нөөцийн сав ашиглалтад орлоо
Газрын тосны бүтээгдэхүүн хадгалах 3000 метр кубийн багтаамжтай нөөцийн сав ашиглалтад орлоо. Зураг: МҮОНРТ

Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас шатахууны нөөц хадгалах хүчин чадлыг нэмэгдүүлэх зорилгоор аж ахуйн нэгжүүдэд хөнгөлөлттэй зээл авах боломж бүрдүүлж, агуулах, сав барих болон өргөтгөх ажлыг дэмжин ажиллаж байна.

Энэ хүрээнд “Морьт Говь Ойл” ХХК-ийн шинээр барьсан, тус бүр нь 1000 метр кубийн багтаамжтай, нийт 3000 метр кубийн багтаамж бүхий газрын тосны бүтээгдэхүүн хадгалах гурван сав өнөөдөр ашиглалтад орлоо.

Нээлтийн арга хэмжээнд Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэв оролцов.

Монгол Улсын Засгийн газрын 2024–2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт газрын тосны бүтээгдэхүүний нөөц хадгалах хүчин чадлыг үе шаттай нэмэгдүүлж, 3–6 сарын хэрэглээний нөөц бүрдүүлэх зорилт тусгасан. Энэ хүрээнд нийт 300 мянган метр кубийн багтаамжтай агуулах, сав шинээр барих, өргөтгөх ажлыг хэрэгжүүлж байна.

Уг зорилтыг хэрэгжүүлэхээр Аж Үйлдвэр, Эрдэс Баялгийн яам арилжааны банкуудтай хамтран хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтийн боломжийг бүрдүүлснээр 18 аж ахуйн нэгжийн 22 байршилд агуулах барих, өргөтгөх ажил хэрэгжиж байна.

Шатахууны нөөц хадгалах хүчин чадал нэмэгдсэнээр импортын шатахууныг илүү их хэмжээгээр нөөцлөх, нийлүүлэлтийн түр зуурын саатлыг даван туулах, иргэд, аж ахуйн нэгжүүдийг шатахуунаар тогтвортой хангах боломж нэмэгдэх юм.

Хуваалцах