Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙН.Учрал: 141 мянган ахмадын тэтгэврийн зөрүүг арилгаж, инфляцтай уялдуулан дахин 10 хувиар нэмнэ
1/5
Нийгэм

Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна

ЦУ
Цаг Уур Орчны Шинжилгээний Газар

Мэдээллийн алба

Уншихад 3 минут
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна. Зураг: МҮОНРТ

Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ:Арваннэгдүгээр сарын 13-14-нд шилжих шөнө Сэлэнгийн өмнөд, Төв, Хэнтийн хойд хэсгээр их цас орно.

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд:Арваннэгдүгээр сарын 14-нд төвийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр нойтон цас, цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтэрч, зам, даваа, гүвээнд үзэгдэх орчин хязгаарлагдаж, халтиргаа гулгаа, мөстөлт үүсэхийг анхааруулж байна.


11-р сарын 13-ны 20 цагаас 11-р сарын 14-ний 20 цаг хүртэлх

цаг агаарын урьдчилсан мэдээ

Хур тунадас:Ихэнх нутгаар үүлэрхэг. 13-14-нд шилжих шөнө Баян-Өлгий, Увс, Завхан, Архангайн зарим, Хөвсгөл, Булганы өмнөд, Өвөрхангай, Дорнодын хойд, Сэлэнгэ, Төв, Хэнтийн ихэнх сумдын нутгаар 0.2-7.0 мм, 14-ний өдөр Баян-Өлгий, Увс, Ховд, Төв, Хэнтий, Дорнод, Сүхбаатарын зарим сумдын нутгаар 0.0-2.0 мм нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй.

Салхи:Нутгийн өмнөд хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, нутгийн зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур:Шөнөдөө Дархадын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Идэр, Тэс голын хөндий, Завхан, Заг-Байдраг голын эхээр 15-20 хэм, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Онон, Улз, Халх голын хөндий, Дарьгангын тал нутгаар 9-14 хэм хүйтэн, Туул голын хөндий, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 1-6 хэм, бусад нутгаар 5-10 хэм хүйтэн, өдөртөө Дархадын хотгор, Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Идэр, Тэс голын хөндий, Завхан, Заг-Байдраг голын эхээр 6-11 хэм, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 3-8 хэм хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 1-6 хэм дулаан, бусад нутгаар 0-5 хэм хүйтэн байна.


УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР:Үүлэрхэг. Шөнөдөө цас, өдөртөө ялимгүй цас орно. Салхи зүүн өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр. Шөнөдөө 3-5 хэм, өдөртөө хүйтэрч 2-4 хэм хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР:Үүлэрхэг. Шөнөдөө цас, өдөртөө ялимгүй цас орно. Салхи зүүн өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр. Шөнөдөө 5-7 хэм, өдөртөө хүйтэрч 2-4 хэм хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР:Үүлэрхэг. Шөнөдөө цас, өдөртөө ялимгүй цас орно. Салхи зүүн өмнөөс хойш эргэж секундэд 4-9 метр. Шөнөдөө 5-7 хэм, өдөртөө хүйтэрч 4-6 хэм хүйтэн байна.


2026 оны 11-р сарын 15-наас 2026 оны 11-р сарын 19-нийг хүртэлх

цаг агаарын урьдчилсан төлөв

Арваннэгдүгээр сарын 14-15-нд шилжих шөнө Баян-Өлгий, Увс, Ховд, Завханы зарим, Говь-Алтай, Баянхонгорын ихэнх сумдын нутгаар, 15-ны өдөр Увс, Ховд, Завхан, Архангайн зарим, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангайн ихэнх, Өмнөговь, Дундговийн баруун сумдын нутгаар 0.0-4.0 мм, 15-16-нд шилжих шөнө Завхан, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангайн ихэнх, Архангай, Төв, Булган, Сэлэнгийн зарим, Хөвсгөлийн өмнөд, Өмнөговь, Дундговийн баруун сумдын нутгаар, 16-ны өдөр Завхан, Хөвсгөлийн зүүн, Говь-Алтай, Баянхонгор, Дундговийн хойд, Архангай, Өвөрхангай, Булган, Сэлэнгэ, Төв, Хэнтийн ихэнх сумдын нутгаар, 17-нд Төв, Сэлэнгэ, Өмнөговь, Дундговь, Дорноговийн зарим, Хэнтий, Дорнод, Сүхбаатарын ихэнх сумдын нутгаар 0.0-6.0 мм цас орж, цасан шуурга шуурна. Салхи 15-нд Алтайн уулархаг нутгаар, 16-нд нутгийн зарим газраар, 17-нд говь, тал, хээрийн нутгаар, 18-нд тал, хээрийн нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүснэ. Ихэнх нутгаар хүйтэрч Шөнөдөө Дархадын хотгор, Завхан, Заг, Байдраг голын эхээр 25-30 хэм, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 19-24 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 6-11 хэм, бусад нутгаар 12-17 хэм хүйтэн, өдөртөө Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан, Заг, Байдраг, Идэр, Тэс голын хөндийгөөр 10-15 хэм хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 3 хэмийн хүйтнээс 2 хэмийн дулаан, бусад нутгаар 4-9 хэм хүйтэн байна.

Хуваалцах