Төв аймагт зуншлага сайхан байна
Төв аймагт 167000 гаруй мал зусаж байгаа бөгөөд мал тарга тэвээргэ сайтай, бороо хуртай сайхан зун болж байна.
Мэдээллийн алба

Төв аймагт 167000 гаруй мал зусаж байгаа бөгөөд мал тарга тэвээргэ сайтай, бороо хуртай сайхан зун болж байна.
Тус аймаг энэ жилийн баяр наадмыг тохиолдуулаад малын эм бэлдмэлээ сайн базаасан гэж аймгийн мал эмнэлэгийн эмч Сүндэрмаа ярилаа. Сумын хэмжээнд Цэмбэл мал эмнэлэг нь 90 мянган мал хариуцаж ажилладаг ба “Хаврын 13 ажил” болох тарилга суулгаа бүрэн хэмжээнд хийсэн байна. 22мянган малд боловсруулалт цагаан хорхойн туулга хийж 7-р сарын 25-наас угаалгандаа гарах юм байна.


















